FJD V4e LiDAR сканер

FJD V4e LiDAR сканер

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

3D хэмжилт, зураглалын салбарт өндөр нарийвчлалтай өгөгдөл цуглуулахын тулд ихэвчлэн том оврын, үнэтэй төхөөрөмж ашиглах шаардлагатай гэсэн ойлголт түгээмэл байдаг. Ийм төхөөрөмжүүд нь хэмжилтийн ажилд хамрах хүрээ, нарийвчлал, технологийн боломжийн хувьд тодорхой давуу талтай ч хэрэглээний орчноос хамааран зарим нөхцөлд зөөвөрлөх, суурилуулахад хүндрэлтэй ба, мөн түүнчлэн ашиглах зардал өндөр, ажиллуулахад тодорхой хэмжээний мэргэжлийн ур чадвар шаарддаг зэрэг сул талтай. Ялангуяа дотор орчин болон нарийн төвөгтэй бүтэцтэй барилга байгууламж зэрэг ажлын нөхцөлд авсаархан, зөөврийн шийдэл нь илүү ухаалаг, практик сонголт болж байна.


FJD Trion V4e сканер нь бодит хугацаанд 3D цэгэн үүлэн өгөгдөл цуглуулах зориулалттай, барьж явахад хөнгөн авсаархан, хэрэглэхэд хялбар LiDAR шийдэл юм. Тус шийдлийн хувьд интерьер, архитектур, зураг төсөл, Scan-to-BIM загварчлал, үйлдвэр болон барилгын дотор орчны хэмжилтэд тохиромжтой бөгөөд ажил хийх хугацааг богиносгож, үр ашгийг нэмэгдүүлнэ.

Онцлог, давуу талууд :

  • Ердөө 890 гр хөнгөн жинтэй
  • Секундэд 154,600 цэг цуглуулна
  • Нэг цэнэгээр 5+ ажиллах боломжтой
  • GNSS дохио сул эсвэл байхгүй орчинд ажиллах боломжтой
  • Point Cloud, Mesh, BIM зэрэг олон төрлийн үр дүн гаргана
  • Зах зээл дээрх бусад сканеруудтай харьцуулахад үнэ боломжийн, төсвийн хувьд хэмнэлттэй
  • Сурахад хялбар, богино хугацаанд ашиглаж эхлэх боломжтой
  • IP65 ус, тоосны хамгаалалттай

Тус төхөөрөмжийн үнэ болон дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл 7510-4090 дугаарт холбогдоорой. Бид зах зээл дээрх хамгийн боломжийн үнээр албан ёсны эрхтэй борлуулахаас гадна мэргэжлийн техник сургалтын үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна. Мөн Гайхам ХХК-ийн фэйсбүүк хуудсаар энд даран зочилж илүү олон технологийн шийдлүүдтэй танилцаарай.