SZ-E300 : Экскаваторын жингийн хяналтын систем хэрхэн ажилладаг вэ?
Уншсан既読ReadLuGelesen 15
2026-08-05
ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
SEEZOL SZ-E300 экскаваторын жингийн хяналтын систем нь шанаганд ачигдаж буй хүдэр, нүүрс, хөрсний чулуулаг зэрэг задгай ачааны жинг автоматаар тооцоолон, бодит хугацаанд өндөр нарийвчлалтай хэмжих зориулалт бүхий ухаалаг шийдэл юм.
Системийн онцлог, давуу талууд :
- Шанаган дахь ачааны жинг бодит хугацаанд хэмжинэ
- Нийлбэр жинг тооцоолох ( Шанаганы хэмжилт бүрийг автоматаар нэмж тооцоолсноор нийт ачсан жин, үлдэгдэл ачааны хэмжээ, ачаа хэтрэлт зэрэг мэдээллийг операторт харуулна. )
- Ачааны жин хэтэрсэн тохиолдолд дохио өгнө
- Ачилтын мэдээллийг хадгалах ба тайлан татаж авах ( Операторын мэдээлэл, ачааны төрөл, хугацаа, хэмжээ зэрэг өгөгдлүүдийг хадгалах боломжтой. )
- Алсын зайнаас мэдээлэл дамжуулах ( Компьютер, төв сервер рүү бодит хугацаанд мэдээлэл дамжуулах боломжтой.)
- Системийн алдаа : хамгийн ихдээ 3-5%
Систем хэрхэн ажилладаг вэ?
Жингийн хяналтын систем нь экскаваторын суманд байрлуулсан өнцөг мэдрэгч, гидрийн даралт мэдрэгч, их биеийн налуугийн мэдрэгчээс мэдээлэл цуглуулан боловсруулж, шанаганд байгаа ачааны жинг бодит хугацаанд тооцоолно. Мөн ачилтын мэдээллийг бүртгэн хадгалж, жин хэтэрсэн үед анхааруулга өгөх ба ингэснээр ажлын явцыг илүү нарийвчлалтай, үр ашигтай удирдах боломж бүрдэнэ.
Үр ашиг
- Экскаваторыг жин хэмжих төхөөрөмж болгон ашиглах боломжтой
- Хэт ачилтаас сэргийлж тээврийн аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ
- Жинлүүр дээр очих давтамжийг бууруулж түлш, цаг хугацаа хэмнэнэ
- Ачилтын мэдээллийг бүртгэж, тайлагнах боломжтой
Ашиглах салбарууд
- Ил болон далд уурхай
- Карьер, дайрганы үйлдвэр
- Боомт, төмөр замын терминал
- Барилгын материалын агуулах, үйлдвэрүүд
Бүтээгдэхүүний үнэ болон техникийн үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7510-4090 дугаараар дамжуулан ГАЙХАМ ХХК-тай холбогдоорой. Мөн бусад gps алсын зайн хяналтын систем, машин удирдлагын систем, геодезийн хэмжилтийн багаж гэх мэт техник технологийн шийдлүүдтэй танилцахыг хүсвэл Gaikham LLC фэйсбүүк хуудсаар зочлоорой.