
Энгийн зөөврийн RTK суурь станцтай харьцуулахад FJD Trion N20 нь өндөр чадлын радио долгион дамжуулах, тасралтгүй 24/7 ажиллах, олон төхөөрөмжид зэрэг засварын мэдээлэл түгээх боломжтойгоороо ялгардаг. Иймээс олон хэрэглэгч нэгэн зэрэг нэвтрэх шаардлага тулгардаг уул уурхай болон том талбай бүхий газар тариалангийн нөхцөлд илүү тохиромжтой шийдэл юм.
Давуу талууд :
N20 станц нь олон улсын стандарт протоколуудыг дэмждэг тул зөвхөн нэг үйлдвэрлэгчийн төхөөрөмжөөр хязгаарлагдахгүй. RTK rover хүлээн авагч, грейдер, бульдозер, экскаваторын автомат жолоодлогын систем, GNSS хүлээн авагч, total station болон бусад геодезийн хэмжилтийн төхөөрөмжүүд, газар тариалангийн нарийвчлалтай удирдлагын систем зэрэг төрөл бүрийн тоног төхөөрөмжтэй холбогдон ажиллах боломжтой. Ингэснээр хэрэглэгчид одоо ашиглаж буй тоног төхөөрөмжөө сольж нэмэлт зардал гаргах шаардлагагүйгээр ажлын бүтээмж, үр ашгаа дэээшлүүлэх боломжтой.
Бүтээгдэхүүний үнэ болон техникийн үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7510-4090 утсаар дамжуулан ГАЙХАМ ХХК-тай холбогдоорой. Мөн бусад gps алсын зайн хяналтын систем, машин удирдлагын систем, геодезийн хэмжилтийн багаж гэх мэт техник технологийн шийдлүүдтэй танилцахыг хүсвэл Gaikham LLC фэйсбүүк хуудсаар зочлоорой.