LiDAR 3D сканнер нь гадна болон дотно объектийн иж бүрэн нарийвчилсан хэмжилт хийж дүрсжүүлэн, бодит хэмжээснүүд, гадаргуугийн талбай, эзлэхүүн зэргийг хялбар, хурдан тооцоолоход зориулагдсан багаж юм. Бодит хугацаанд дата цуглуулалтыг гар утас, таблет дээр харуулдаг.
LiDAR 3D сканнер нь P1, S1 болон S2 гэсэн загваруудтай. Тус төхөөрөмж нь 100 м.кв талбайг 2 минутын хугацаанд 2 сантиметрийн нарийвчлалтай скан хийдэг. Сканнертай хамт датаг дүрсжүүлэн харуулах, боловсруулах программ хангамж дагалддаг.
FJD Trion P1 төхөөрөмж секундэд 200,000 цэг цуглуулах ба хэмжилтийг 40 метрийн зайнаас хийнэ.
FJD Trion S1 төхөөрөмж 16 мэдрэгчтэй ба секундэд 320,000 цэг цуглуулна.
FJD Trion S1Pro төхөөрөмж 32 мэдрэгчтэй ба секундэд 640,000 цэг цуглуулна. S1 загварууд нь хэмжилтийг 120 метрийн зайнаас хийнэ.
Хэрэглээний онцлогоос хамааран үүргэвч, гар тулгуур, машины суурь зэргээс сонгон ашиглах боломжтой.
Цуглуулж буй цэгүүдийг өнгөөр ялган сканнердах үед хэрэглэнэ. P1, S1, S2 загварын сканнеруудад ашиглах боломжтой.
Хүний гар хүрэх боломжгүй барилгын фасад, гүүр, нарийн суваг шуудуу зэргийг сканнердахад хэрэглэнэ. P1, S1, S2 загварын сканнеруудад ашиглах боломжтой.
S1 сканнерын үүргэвч нь сканнерыг ашиглан том объектыг тойрох үед хэрэглэхэд тохиромжтой
Робот нохойг ашиглан барилгын талбай, гамшгийн бүс, газар доорх байгууламж зэрэг хүн очих боломжгүй газруудад сканнер хийх боломжтой. Ингэснээр аюулгүй байдлыг хангах аливаа эрсдэлээс сэргийлнэ. P1, S1, S2 загварын сканнеруудад ашиглах боломжтой.
Зөөвөрлөхөд хялбар, агаарын тээврийн стандартад нийцсэн бөгөөд S2 сканнерыг хадгалах, тээвэрлэх боломжийг олгодог.
Алхаж тойрох боломжгүй объект болон гудамж, барилга байгууламжийн мэдээллийг цуглуулахад ашиглана. S1 болон S2 загварын сканнеруудад ашигллахад боломжтой.
Дронд суурилуулсан сканнерын тусламжтай том талбайг дээрээс сканнердаж, барилга байгууламжийн зураглал гаргахад тохиромжтой.
Урт хугацаагаар алхаж ажиллах үед гарт ирэх ачааллыг багасгах зорилгоор хэрэглэнэ. S2 загварын сканнерт ашиглах боломжтой.
Уул уурхайн салбарт Lidar сканнерийг хөрс хуулалт, хүдэр олборлолтын ажлын хэмжээг бодитой, нарийвчлалтай тооцоолоход ашиглана
Үл хөдлөх хөрөнгө болон газрын үнэлгээ хийх, засварлах, шинэчлах дахин төлөвлөх газруудыг тодорхойлоход ашиглана
Гамшгийн бэлэн байдал, сэргээн босголтын төлөвлөгөөг сайжруулах зорилгоор ашиглах боломжтой. Мөн шүүх эмнэлгийн баримт бичгийг шуурхай, үнэн зөв гаргахын тулд нотлох баримт, гэмт хэрэг, ослын газарт шинжилгээ хийх зорилгоор ашиглах боломжтой
Барилгын байгууламжийн давхарга болон талбайн судалгаа, төслийн зураг гаргах, дахин төлөвлөлт хийх зэрэгт ашиглах боломжтой
Виртуал орчин, видео тоглоом, кино урлагийн зураг авалтын орчин бүрдүүлэхэд ашиглах боломжтой
Ой модны хамрах хүрээг тооцоолох, модны өндөр болон диаметрийг тооцоолоход ашиглана
ЗААВАРЧИЛГАА, СУРГАЛТ БАЙДАГ УУ?
Манай компаний үйлчилгээг нэвтрүүлснээр програм хангамжийн зааварчилгааг биеэчлэн болон зайнаас авах боломжтой.
ХЭРХЭН ХАМТАРЧ АЖИЛЛАХ ВЭ?
Баруун талд байгаа формыг бөглөнө үү.
СУУРИЛУУЛАЛТ ХЭР УДДАГ ВЭ?
Суурилуулж буй тээврийн хэрэгсэл болон төхөөрөмжөөс хамааран нэг тээврийн хэрэгсэлд суурилуулалт хийх хугацаа харилцан адилгүй байна.