Түлш хэмжигчтэй GPS хяналтын систем

Түлш хэмжигчтэй GPS хяналтын систем

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Олон тээврийн хэрэгсэлтэй байгууллагын хувьд түлшний зардлаа хянах нь өдөр тутмын чухал ажлуудын нэг юм. Гэвч түлш авсан баримт, явсан километрийг тулгаж шалгахад цаг хугацаа их шаардагдахаас гадна зарцуулалт нэмэгдсэн шалтгаан, бүртгэлийн зөрүүг тодорхойлоход мэдээлэл дутмаг байх нь бий.


Гайхам ХХК-ийн түлш хэмжигчтэй GPS хяналтын систем нь тээврийн хэрэгслийн байршил, хөдөлгөөн болон түлшний түвшний мэдээллийг нэг дороос хянах боломжийг олгоно. GPS төхөөрөмж болон түлш хэмжигчээс ирсэн мэдээллийг хяналтын програмд нэгтгэснээр түлшний хэрэглээг явсан маршрут, цаг хугацаатай нь холбон харах боломжтой.

 

Системийн онцлог, давуу талууд : 

  • Хяналтын програм : Хяналтын програм нь веб дээр суурилсан тул хүссэн газраасаа гар утас, компьютер ашиглан тээврийн хэрэгслийнхээ байршил, явсан маршрут, зогсолт зэргийг харах ба тухайн байршил дахь түлшний одоогийн үлдэгдэл, цэнэглэлт, зарцуулалтыг бодит хугацаанд хянах боломжийг олгоно.
  • Дохиолол : Хурд хэтрүүлэлт, зөвшөөрөгдөөгүй зогсолт, түлшний цэнэглэлт, түлшний алдагдал болон зөвшөөрөгдсөн бүсээс гарах зэрэгт дуу болон дүрсээр дохиолно.
  • Тайлан : Шаардлагатай хугацаагаа сонгон машин тус бүрээр эсвэл байгууллагын нийт тээврийн хэрэгслүүдийн километр болон түлшний тайланг excel, pdf форматаар татаж авах боломжтой.
  • Мэдээллийн архив : Тээврийн хэрэгсэл тус бүрийн туулсан зай, зорчсон маршрут болон бусад мэдээллүүдийг аюулгүй байдал нь бүрэн хангагдсан серверт урт хугацаанд хадгална.

Бүтээгдэхүүний давуу талаас гадна бид төхөөрөмжийн суурилуулалт, тохиргооноос эхлээд ашиглалтын үеийн засвар үйлчилгээ, техникийн дэмжлэгийг үзүүлдэг ба харилцагчидтайгаа тогтмол холбоотой байж, шаардлагатай зөвлөгөө, мэдээллээр ханган ажиллаж байна.

 

Тээврийн хэрэгслээ бодит мэдээлэлд үндэслэн хянах нь үр ашиггүй хэрэглээг бууруулах, зардлаа илүү оновчтой удирдах боломж юм. 

Системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7510-4090 дугаарт холбогдоорой. Мөн манай бусад техникийн шийдлүүдтэй танилцахыг хүсвэл Gaikham LLC фэйсбүүк хуудсаар зочлоорой.