
FJD Trion N10 нь өндөр нарийвчлалтайгаар байршлын засварын өгөгдлийг дамжуулах, байнгын ажиллагаатай CORS суурин станцын шийдэл юм. GPS, GLONASS, Galileo, BeiDou зэрэг олон улсын хиймэл дагуулын системүүдийг бүрэн дэмждэг ба автомат удирдлагын системүүд болон геодезийн хэмжилтэд сантиметрийн түвшний нарийвчлал бүхий байршлын мэдээллийг саадгүй хүргэнэ.
Тус шийдэл нь энгийн суурин станц (base station)-тай харьцуулахад талбай дээр байнга зөөвөрлөх шаардлагагүй, тогтмол нэг цэгт суурилуулан нэгэн зэрэг олон хэрэглэгч ашиглахад зориулагдсан.
FJD Trion N10 CORS систем нь зөвхөн хэмжилтийн нэг төхөөрөмж төдийгүй байгууллага урт хугацаанд зардлаа хэмнэж, бүтээмжээ нэмэгдүүлэх технологийн томоохон хөрөнгө оруулалт юм. Техник хэрэгслээ талбайд өдөр бүр зөөж тохируулах чирэгдлийг халж, нэгдсэн сүлжээгээр дамжуулан бүх хэмжилт болоод автомат удирдлагын системээ сантиметрийн нарийвчлалаар 24/7 тасралтгүй хангах нь бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
Бүтээгдэхүүний үнэ болон техникийн үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7510-4090 утсаар дамжуулан ГАЙХАМ ХХК-тай холбогдоорой. Мөн бусад gps алсын зайн хяналтын систем, машин удирдлагын систем, геодезийн хэмжилтийн багаж гэх мэт техник технологийн шийдлүүдтэй танилцахыг хүсвэл Gaikham LLC фэйсбүүк хуудсаар зочлоорой.