Салбарууд

АВТО ТЭЭВЭР

Тээвэр, ложистикийн компаниуд тээврийн хэрэгслүүддээ GPS зайнаас хянах систем болон түлшний хяналтын системийг хамт ашигласнаар машинуудын ашиглалтыг сайжруулж, зөвшөөрөгдөөгүй хэрэглээг зогсоох ба түлш шатахуун, засварын зардлаа бууруулж чадна. Харилцагчиддаа ачаа бараагаа хаана явааг хянах боломжийг бүрдүүлэх ба харилцагчийн сэтгэл ханамж ямагт өндөр байна. Жолооч нар Garmin зам заагчийг ашигласнаар орон нутгийн замд төөрөх эрсдэлгүй болох ба  тусламж шаардлагатай үед төвтэйгөө Garmin-аар шуурхай мэдээлэл солилцож чадна.

ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА

Үйлдвэрлэл болон худалдааны компаниуд тээврийн хэрэгслүүддээ GPS зайнаас хянах систем ба түлшний  хяналтын системийг ашигласнаар тээврийн хэрэгслийн ашиглалт сайжирч, жолооч нарын бүтээл нэмэгдэх ба харилцагчдад бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь хүргэнэ. Чингэлэгийн температурыг зайнаас хянаснаар сүү, зайрмаг зэрэг түргэн муудах эсрдэлтэй бараа бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүй хүргэх боломжтой. Хүргэлт хийх харилцагчийн байршлуудыг газрын зурагт тэмдэглэж, харилцагчийн сан үүсгэх боломжтой.

ЗАМ, БАРИЛГА

Зам барилгын компаниуд GPS зайнаас хянах систем ба түлшний  хяналтын системийг тоног төхөөрөмжүүд болон үйлчилгээний машинууддаа ашигласнаар тоног төхөөрөмжийн ашиглалт сайжирч, түлш шатахууны зардал буурах ба ажлын бүтээл нэмэгдэнэ. Диспетчерийн хяналтыг хялбар болгох үүднээс зам барьж буй тоног төхөөрөмжүүдийн ажиллах талбаруудыг нэрлэж, байршилын тэмдэглэгээ оруулах боломжтой. Самосвалууд болон миксерүүдийн рейсийг тоолж, бодит гүйцэтгэлийг гаргах боломжтой.

УУЛ УУРХАЙ

Хүнд даацын самосвал, экскаватор, бульдозер, дугуйт ачигч, грейдэр зэрэг уул уурхайн тоног төхөөрөмжүүдэд GPS зайнаас хянах систем, түлш ба дугуйны хяналтын системийг ашигласнаар тоног төхөөрөмжийн ашиглалт сайжирч, уурхайн бүтээл нэмэгдэж, түлш шатахуун, дугуйн зардал буурна. Машин механизм зөвшөөрөгдсөн бүсээс гарах, хурд хэтрүүлэх, түлшний хулгай гарах, зэрэгт диспетчер дохиолол хүлээх авах учраас шуурхай арга хэмжээ авч чадна . Тоног төхөөрөмж тус бүрийн рейсийг тоолж, операторуудын бүтээлийг тооцох боломжтой. Уул уурхай, хайгуулын компаниуд үйлчилгээний машинууддаа Garmin зам заагчийг нэмэлтээр ашигласнаар жолооч нар орон нутгийн замд төөрөх эрсдэлгүй болох ба  тусламж шаардлагатай үед төвтэйгөө Garmin-аар шуурхай мэдээлэл солилцож чадна.

ЭРЧИМ ХҮЧ

Цахилгаан станцууд  болон цахилгаан түгээх компаниуд тээврийн хэрэгслүүддээ GPS зайнаас хянах систем ба түлшний  хяналтын системийг ашигласнаар машинуудын хуваарилалтыг үр ашигтай хийх ба дуудлага үйлчилгээний машинуудын ашиглалтын зардал буурч, харилцагчдад үзүүлэх техникийн тусламж үйлчилгээ сайжирна.

ҮЙЛЧИЛГЭЭ

Үйлчилгээний компаниуд тээврийн хэрэгслүүддээ GPS зайнаас хянах системийг ашигласнаар тээврийн хэрэгслийн ашиглалт сайжирч, ажилтнуудын бүтээл нэмэгдэнэ. Диспетчер үйлчилгээний машинуудыг хамгийн үр ашигтай маршрутаар хуваарилж чадна. Харилцагч бүрт үйлчилгээг цаг хугацаанд нь хүргэх учраас харилцагчийн сэтгэл ханамж ямагт өндөр байна.

ЭРҮҮЛ МЭНД

Эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагууд GPS зайнаас хянах системийг ашигласнаар дуудлага үйлчилгээг үр ашигтай зохион байгуулж, эрүүл мэндийн үйлчилгээг цаг хугацаанд нь хүргэнэ. Диспетчер дуудлага, үйлчилгээг хялбар зохион байгуулах боломж бүрдэнэ.

НЕФТЬ ХАНГАМЖ

Түлш шатахуун нийлүүлдэг компаниуд GaikhamGPS тээврийн хэрэгслийн хяналтын системийг ашигласнаар бензин, дизель түлш, газ зэрэг онцгой бараа бүтээгдэхүүнээ цаг хугацаанд нь харилцагчиддаа хүргэх боломж бүрдэнэ. Жолооч нар Garmin зам заагчийг ашигласнаар орон нутгийн замд төөрөх эрсдэлгүй болох ба  тусламж шаардлагатай үед төвтэйгөө Garmin-аар шуурхай мэдээлэл солилцож чадна. Тээврийн хэрэгсэл тус бүрээр шатахуун хүргэлтийн рейсийг тоолж, жолооч нарын ажлын бүтээмжийг тооцох боломжтой.

ТӨМӨР ЗАМ

Галт тэрэгний зүтгүүрт GPS зайнаас хянах систем ба түлшний хяналтын системийг хамт ашигласнаар хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлж, түлш шатахууны зардлыг бууруулна. Төмөр замын өртөө болон ангиудыг нэрлэж, байршлыг газрын зураг дээр тэмдэглэх боломжтой ба машинист зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлэхэд кабинд анхааруулга өгнө.