Бидний тухай

Эрхэм зорилго

Шилдэг шийдлийг харилцагч бүрт хүргэж, харилцагч нар тээврийн хэрэгслийн ашиглалтаа сайжруулж, ашгаа нэмэглүүлэхэд нь туслана.

Манай компани

Гайхам ХХК нь 2009 онд байгуулагдсан ба цаг хугацаа байршлаас үл хамааран тээврийн хэрэгслийг зайнаас хянах M2M технологид суурилсан шинэ дэвшилтэт хяналтын системийг зах зээлд нийлүүлдэг компани юм.

Бидний нийлүүлж буй хяналтын систем нь харилцагч нарт тээврийн хэрэгсэлтэй холбоотой зардлуудаа бууруулах, ажилчдынхаа бүтээлийг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх болон жолооч, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайжруулахад нь тусалдаг. Гайхам ХХК нь Улаанбаатар хот болон 21 аймагт нийт 500 гаруй харилцагчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж байна.

Борлуулалтын дараах үйлчилгээ

Бид борлуулалтын дараах үйлчилгээг эрхэмлэдэг ба манай мэргэжлийн дадлага туршлагатай инженерүүд техникийн иж бүрэн үйлчилгээг харилцагч нартаа хүргэдэг.

“Гайхам”-ийн харилцагчид

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, зам, барилга, уул уурхай, нефть хангамж, эрчим хүч, эрүүл мэнд болон банк санхүү зэрэг олон салбарын харилцагч нар манай компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг өргөн ашиглаж, үр ашгийг нь хүртэж байна.