Манай GPS хяналтын систем нь тээврийн хэрэгсэлд суурилуулах GPS төхөөрөмж болон хяналтын програм хангамжийн тусламжтайгаар тээврийн хэрэгслийг зайнаас хянаж удирдах боломжийг олгоно.

Харилцагч өөрийн тээврийн хэрэгсэл ихэвчлэн зорчдог бүсээс хамааран үүрэн холбооны сүлжээнд ажилладаг эсвэл үүрэн холбоо болон хиймэл дагуулын сүлжээнд хослон ажилладаг GPS төхөөрөмжийг сонгож ашиглана.

Та манай хяналтын үйлчилгээг авснаар интернэт холболт бүхий компьютер, таблет болон гар утаснаас тээврийн хэрэгслээ 24 цагийн турш зайнаас хянаж, удирдах боломжтой болно.

Гайхам-GPS тээврийн хэрэгслийн хяналтын систем нь GPS төхөөрөмж болон хяналтын програм хангамжаас бүрдэнэ.

GPS хяналтын төхөөрөмж нь машинд суурилагдах ба машины төлөв байдлын мэдээллийг үүрэн холбооны эсвэл хиймэл дагуулын сүлжээгээр хяналтын сервер рүү дамжуулна.

GaikhamGPS програм нь хяналтын мэдээллийг боловсруулан хэрэглэгчдэд шаардлагатай дэлгэрэнгүй тайлан, мэдээллүүдийг бэлтгэн гаргана.

GARMIN ЗАМ ЗААГЧ
ДОХИОЛЛОГЧ
Дугуйн хяналтын дэлгэц
GPS төхөөрөмж
Дугуйн даралт мэдрэгч
JT606 ТҮЛШ ХЭМЖИГЧ
ХААЛГАНЫ МЭДРЭГЧ
ЖОЛООЧ ТАНИХ ТӨХӨӨРӨМЖ
IDP690 Тээврийн хэрэгслийн хяналтын төхөөрөмж

GaikhamGPS-Клиент програм:  Клиент програм нь зөвхөн хяналтын програм суулгасан компьютерээс тээврийн  хэрэгслүүдийг хянах боломжийг олгоно. Энэхүү хувилбар нь ажилтнуудад илүү тохиромжтой.

GaikhamGPS-Веб програм: Веб програм нь интернет холболт бүхий компьютерээс Гайхам ХХК-с өгөгдсөн хэрэглэгчийн нэр, нууц үгийн тусламжтайгаар тээврийн хэрэгслүүдээ хаанаас ч хянах боломжийг олгоно. Энэ хувилбар нь удирдах түвшний ажилтнуудад илүү тохиромжтой.

GaikhamGPS-Гар утасны аппликейшн: Андройд болон IOS үйлдлийн систем бүхий төхөөрөмжтэй харилцагчид тээврийн хэрэгслүүдээ гар утас болон бусад төхөөрөмжөөрөө дамжуулан хянах боломж бүхий аппликэйшнийг бид нийлүүлдэг.