Төхөөрөмжүүд

  • 1

    GP4000 тээврийн хэрэгслийн хяналтын төхөөрөмж

    GP4000 төхөөрөмж нь үүрэн холбооны GSM сүлжээнд тээврийн хэрэгслийн алсын зайн хяналт удирдлагад ашиглагддаг. Тээврийн хэрэгсэл үүрэн холбооны сүлжээнд зорчих үед бодит хугацаанд мэдээллийг дамжуулах ба тээврийн хэрэгсэл сүлжээгүй орчинд зорчих үед төхөөрөмж мэдээллийг дотоод санах ойдоо хадгалж дахин сүлжээ орох үед бүх мэдээллээ автоматаар дамжуулна. Тус төхөөрөмж нь нэг түлш хэмжигч дэмжиж ажилладаг.

  • 2

    IDP690 Тээврийн хэрэгслийн хяналтын төхөөрөмж

    IDP690 төхөөрөмж нь хиймэл дагуулын сүлжээнд тээврийн хэрэгслийн алсын зайн хяналт удирдлагад ашиглагддаг. Тээврийн хэрэгслийг зорчиж буй байршлаас үл хамааран 24 цагийн турш бодит хугацаанд хянах боломжийг олгоно. IDP690 нь үүрэн холбооны GP6000 төхөөрөмж, Garmin зам заагч, жолооч таних төхөөрөмж, түлшний мэдрэгчийг дэмжиж ажиллана.

  • 3

    JT606 ТҮЛШ ХЭМЖИГЧ

    JT606 ТҮЛШ ХЭМЖИГЧ нь тээврийн хэрэгслийн түлш цэнэглэлт, зарцуулалтыг хянах зорилгоор бүх төрлийн автомашин, хүнд машин механизм болон суурин түлшний сав зэрэгт ашиглагддаг. Түлшний савны өндрөөс хамааран түлш хэмжигчийг тайрч тохируулан ашигладаг ба түлшний түвшинг +-1%-ийн нарийвчлалтай хэмжинэ. Түлш хэмжигч нь үүрэн холбооны GP4000, GP4000A, GP6000 болон хиймэл дагуулын IDP690 төхөөрөмжүүдтэй хослон ажиллах ба зайнаас тээврийн хэрэгслийн түлшийг хянах боломжийг олгоно.

  • 4

    Дугуйн хяналтын дэлгэц

    Дугуйн хяналтын дэлгэц нь 80 хүртлэх дугуйтай тээврийн хэрэгслийн бүх дугуйг нэгэн зэрэг хянах боломжтой ба дугуйн хийн даралтыг  PSI, BAR, kPa –аар тохируула боломжтой. Дугуйн хийн даралтын 10 psi to 250 psi-ийн хооронд хэмжинэ. Дугуйн хийн даралтын 45хоногийн мэдээллийн түүхийг санах ойдоо хадгалах ба компьютерт холбон түүхийг авч болно.  Дэлгэц нь дугуйн хийн өндөр болон нам даралтыг жолоочид дохиоллоно.

  • 5

    GARMIN ЗАМ ЗААГЧ

    GARMIN ЗАМ ЗААГЧ нь хоёр үндсэн үүрэгтэй.

    1. Монгол улсын замын сүлжээний зураг энэ төхөөрөмжид суурилагдсан ба жолооч кабин дотроос өөрийн байршлыг харж, зөв замаар зорчих боломжийг олгоно. Мөн диспетчерээс тус төхөөрөмжөөр дамжуулан жолоочид дараагийн очих цэгийг илгээх боломжтой.
    2. Garmin нь GP6000 болон IDP690 төхөөрөмжтэй хослон ажиллах ба жолооч болон диспетчер хоорондоо хиймэл дагуулын эсвэл үүрэн холбооны сүлжээгээр зайнаас мессеж солилцох боломжтой.

Бусад Төхөөрөмжүүд

GP4000A Тээврийн хэрэгслийн хяналтын төхөөрөмж

GP4000A төхөөрөмж нь үүрэн холбооны GSM сүлжээнд тээврийн хэрэгслийн алсын зайн ...

GP6000 Тээврийн хэрэгслийн хяналтын төхөөрөмж

GP6000 төхөөрөмж нь үүрэн холбооны GSM сүлжээнд тээврийн хэрэгслийн алсын зайн х...

ДОХИОЛЛОГЧ

ДОХИОЛЛОГЧ нь жолооч зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлсэн үед машины кабинд жолоочид ...

ГЭНЭТИЙН ХАЛДЛАГЫН ТОВЧЛУУР

ГЭНЭТИЙН ХАЛДЛАГЫН ТОВЧЛУУР нь жолоочид гэнэтийн тусламж шаардлагатай үед хэрэгл...

Дугуйн даралт мэдрэгч

Дугуйн даралт мэдрэгч мэдрэгчүүд нь радио долгионоор дугуйн хийн даралт болон те...

ЖОЛООЧ ТАНИХ ТӨХӨӨРӨМЖ

ЖОЛООЧ ТАНИХ ТӨХӨӨРӨМЖ нь карт уншигч болон картнаас бүрдэх ба зөвхөн зөвшөөрөгд...

ХААЛГАНЫ МЭДРЭГЧ

ХААЛГАНЫ МЭДРЭГЧ нь ачаа тээшний аюулгүй байдлыг хангах зорилгоор  тээврийн...

ТЕМПЕРАТУР МЭДРЭГЧ

ТЕМПЕРАТУР МЭДРЭГЧ нь тодорхой хэмжээнд температур барих шаардлагатай бүтээгдэхү...

GP4000A Тээврийн хэрэгслийн хяналтын төхөөрөмж

GP4000A төхөөрөмж нь үүрэн холбооны GSM сүлжээнд тээврийн хэрэгслийн алсын зайн хяналт удирдлагад ашиглагддаг ба хоёр ширхэг үүрэн холбооны сим карт дэмжихээр бүтээгдсэн. Энэ төхөөрөмж нь улс хооронд зорчдог тээврийн хэрэгслүүдэд тохиромжтой ба нэг түлш хэмжигч дэмжиж ажиллана.

GP6000 Тээврийн хэрэгслийн хяналтын төхөөрөмж

GP6000 төхөөрөмж нь үүрэн холбооны GSM сүлжээнд тээврийн хэрэгслийн алсын зайн хяналт удирдлагад ашиглагддаг. Тээврийн хэрэгсэл үүрэн холбооны сүлжээнд зорчих үед бодит хугацаанд мэдээллийг дамжуулах ба тээврийн хэрэгсэл сүлжээгүй орчинд зорчих үед төхөөрөмж мэдээллийг дотоод санах ойдоо хадгалж дахин сүлжээ орох үед бүх мэдээллээ автоматаар дамжуулна. Тус төхөөрөмж нь жолооч таних төхөөрөмж, Garmin зам заагч, гурав хүртэлх тооны түлш хэмжигчийг дэмжиж ажиллана.

ДОХИОЛЛОГЧ

ДОХИОЛЛОГЧ нь жолооч зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлсэн үед машины кабинд жолоочид анхааруулга өгөх зорилгоор ашиглагдана. Анхааруулгын тусламжтайгаар аюулгүй байдал дээшлэх ач холбогдолтой.

ГЭНЭТИЙН ХАЛДЛАГЫН ТОВЧЛУУР

ГЭНЭТИЙН ХАЛДЛАГЫН ТОВЧЛУУР нь жолоочид гэнэтийн тусламж шаардлагатай үед хэрэглэгдэнэ. Жолооч товчлуурыг дарсан тохиолдолд хяналтын төвд дуу болон дүрсээр дохиолох ба диспетчер шуурхай арга хэмжээ авах боломжийг олгоно.

Дугуйн даралт мэдрэгч

Дугуйн даралт мэдрэгч мэдрэгчүүд нь радио долгионоор дугуйн хийн даралт болон температурыг мэдээллийг дэлгэц рүү дамжуулна. Шулуун шугамаар саадгүй орчинд 90 метер хүртлэх зайнаас мэдээллээ дамжуулах ба шаардлагатай үед дахин дамжуулагч ашиглана. Мэдрэгч нь 7 секунд тутамд дэлгэц рүү мэдээллээ дамжуулна.

ЖОЛООЧ ТАНИХ ТӨХӨӨРӨМЖ

ЖОЛООЧ ТАНИХ ТӨХӨӨРӨМЖ нь карт уншигч болон картнаас бүрдэх ба зөвхөн зөвшөөрөгдсөн, эрх бүхий жолооч нар тээврийн хэрэгслийг жолоодох боломжийг олгоно. Тус төхөөрөмжийг ашигласнаар жолооч нарын бүтээлийг ялгаж тайлан бэлтгэх боломжтой.

ХААЛГАНЫ МЭДРЭГЧ

ХААЛГАНЫ МЭДРЭГЧ нь ачаа тээшний аюулгүй байдлыг хангах зорилгоор  тээврийн хэрэгслийн чингэлгийн хаалга болон түлшний савны таг зэрэгт суурилагдан ашиглагдана. Хаалга онгойсон эсэхийг зайнаас хянах ба хаалга онгойсон тоо, байрлал, цаг хугацааг харуулсан тайлан бэлтгэх боломжтой.

ТЕМПЕРАТУР МЭДРЭГЧ

ТЕМПЕРАТУР МЭДРЭГЧ нь тодорхой хэмжээнд температур барих шаардлагатай бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн бүхээгний температурыг зайнаас хянахад ашиглагдана. Хэмжих температурын хүрээ нь -55 аас +125 градус байна. GPS төхөөрөмжтэй хослон ажилласнаар бараа бүтээгдэхүүний чанар алдах, муудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжийг олгоно.