Экскаваторын зааварчилгааны систем : G31 PRO

Экскаваторын зааварчилгааны систем : G31 PRO

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Өнөөгийн барилга, уул уурхайн салбарт төслийн өртгийг хэмнэх, хугацаа хожих гол хүчин зүйл нь талбайн зохион байгуулалтаас гадна техникийн нарийвчлал болоод байна. Гэвч уламжлалт арга барилаар ажиллаж буй компаниудын хувьд хэмжилтийн алдаа гарах, ажлыг дахин давтаж хийх, үүнээс үүдэн шатахуун болон цаг хугацаа алдах зэрэг нийтлэг асуудлууд тулгарсаар байна.


FJD брэндийн G31 Pro систем нь экскаваторын хөдөлгөөнт хэсгүүдэд (их бие, сум, шанага) суурилуулсан өндөр нарийвчлалтай өнцөг мэдрэгч болон хос GNSS RTK антены тусламжтайгаар ажилладаг. Эдгээр мэдрэгчүүд нь секундэд 100 хүртэлх удаа өгөгдлийг шинэчилж, шанаганы шүдний бодит координатуудыг 3 сантиметрийн нарийвчлалтайгаар тооцоолон гаргадаг.

Уг өгөгдөл нь бүхээгт байрлах 10.1 инчийн өндөр нягтрал бүхий удирдлагын дэлгэцэнд 3D зааварчилгаа хэлбэрээр операторт харагдана. Үүний үр дүнд оператор ямар нэгэн сохор бүсгүйгээр, зураг төслийн дагуу ухалтын гүн болон налууг шууд хянах боломж бүрдэнэ.

 

- Автомат зааварчилгааны системийг нэвтрүүлснээр уламжлалт механик арга барилтай харьцуулахад дараах бодит үр дүнгүүд гардаг болох нь практикт батлагдсан. Үүнд:

  • Шатахуун зарцуулалтыг 45% хүртэл бууруулах : Ажлыг давтаж хийх болон техникийн сул зогсолтыг багасгаснаар ажиллах цаг хугацааг бууруулан, шатахууны зардлыг хэмнэнэ.
  • Ажиллах цагийг 35% бууруулах : Оператор технологийн тусламжтай бие даан зураг төслийн дагуу ажиллах боломжийг олгосноор ажил гүйцэтгэх хугацаа буурна.
  • Бүх төрлийн экскаваторт суурилуулах боломжтой : G31 Pro нь зах зээл дээрх бүх брэндийн экскаваторт суурилуулах боломжтой.

 

Барилга, уул уурхайн салбарт үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлж, зардлыг бууруулах нь компанийн өрсөлдөх чадварын гол үзүүлэлт болсон. FJD G31 PRO 3D зааварчилгааны систем нь ухаалаг технологийг механик ажиллагаатай хослуулснаар инженерчлэлийн алдааг хамгийн бага түвшинд хүргэж, ажлын гүйцэтгэлийн чанарыг сайжруулах оновчтой хөрөнгө оруулалт юм. 

 

Тус системийг худалдан авахыг хүсвэл 7510-4090 дугаарт болон болон Gaikham LLC фэйсбүүк чатаар холбогдоорой. Мөн системийн техникийн дэлгэрэнгүй үзүүлэлттэй танилцахыг хүсвэл энд дарна уу.