Онцлох : Гайхам ХХК Өмнөговь аймгийн Цогтцэций суманд шинэ салбараа нээлээ

Онцлох : Гайхам ХХК Өмнөговь аймгийн Цогтцэций суманд шинэ салбараа нээлээ

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Гайхам ХХК энэ долоо хоногт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд шинэ салбараа албан ёсоор нээж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Ингэснээр бид бүс нутагт орших уул уурхай, тээвэр, хүнд машин механизмын салбарын харилцагчдадаа техникийн дэмжлэг, бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү шуурхай, чанартай хүргэх боломж бүрдэж байна. 

Нээлтийн үйл ажиллагаанд орон нутгийн байгууллагууд болон уул уурхайн салбарын харилцагч байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж, шинэ салбарын үйл ажиллагаатай танилцан санал бодлоо солилцлоо. Өмнөговь аймаг нь Монгол Улсын эдийн засаг, уул уурхайн салбарын томоохон төвүүдийн нэг бөгөөд тус газар нутагт ажиллаж буй харилцагчдадаа илүү ойр байж, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх нь бидний зорилгын нэг юм.

 

Гайхам ХХК нь 17 жилийн хугацаанд 500 гаруй төсөл хэрэгжүүлж, 2500 гаруй харилцагчийн итгэлийг хүлээн, 30000 гаруй GPS хяналтын систем суурилуулсан туршлагатай. Мөн сүүлийн жилүүдэд түлшний хяналтын систем, алсын зайн видео хяналтын систем, машин удирдлагын систем зэрэг дэвшилтэт техник технологийн шийдлүүдийг нэвтрүүлсэн. Шинэ салбараараа дамжуулан энэхүү туршлага, чадавхаа орон нутгийн харилцагчдад түгээн, бүтээмж, үр ашиг, аюулгүй ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллах болно.

 

Эрхэм харилцагч, түншүүд та бүхнийг манай Цогтцэций салбараар зочилж, өөрийн бизнест тохирох оновчтой шийдлүүдтэй танилцан, хамтран ажиллахыг урьж байна.


Салбарын хаяг : Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Өгөөмөр Цэций хороолол, 5 байр, 3 тоот, Гайхам ХХК

Холбоо барих утас : 7510-4090