
"Барилга, дэд бүтцийн салбарын хувьд ажлын улирал богино, хүний нөөцийн тууштай баг бүрдүүлэхэд асуудалтай манай улсад төслийн үйл явцыг нарийвчлалтай бөгөөд хурдтай урагшлуулж, илүүц зардал гаргахгүй байх нь зам барилгын компаниудын хувьд чухал сорилт юм. Ялангуяа талбайн геодезийн хэмжилтийг цаг алдалгүй, шуурхай гүйцэтгэх нь нийт ажлын явцын чанарыг хадгалах суурь нөхцөл болдог."
Талбайн хэмжилтийн үйл явцыг хялбарчилж, цаг хугацааг товчлоход туслах GNSS Ровер (RTK) технологи монголд хэдийн суурьшиж, инженерүүдийн өдөр тутмын хэрэглээ болсон. Гэвч зарим хүндрэлүүд буюу хүн очиход эрсдэлтэй хэсэг, харах орчин хязгаарлагдмал байдал зэрэг нь хэмжилтийн хурдыг сааруулж мөн хүн хүч дутагдалтай үед инженер бие даан ажиллах боломжийг хязгаарладаг.
Технологийн энэхүү сорилтыг дүрс бичлэгийн ухаалаг шийдлээр нэг шат ахиулж, талбайн ажлын бүтээмжийг шинэ түвшинд гаргасан төхөөрөмж бол FJD Trion V10i дүрсээр хэмжилт хийх судалгааны багаж юм.
V10i нь зөвхөн хиймэл дагуулаас дохио хүлээн авахаас гадна өндөр нягтаршилтай HD хос камераар тоноглогдсон тул ажлын явц дахь практик хүндрэлүүдийг дараах байдлаар шийдэж өгсөн. Тухайлбал :
FJD Trion V10i нь талбайн хэмжилтийн ажлыг ганцхан инженер бие даан, аюулгүй бөгөөд хамгийн хурдан хугацаанд гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлсэн ухаалаг шийдэл юм. Бүтээмжээрээ ялгарч, цаг хугацаа болон хүний нөөцийн зардлаа оновчтой болгохыг зорьсон хэн бүхэнд V10i ровер хамгийн зөв хөрөнгө оруулалт байх болно.
Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7510-4090 дугаарт, эсвэл Gaikham LLC фэйсбүүк чатаар холбогдоно уу. Мөн бусад зам барилга, геодезийн багажуудын талаар мэдээлэл авахыг хүсвэл энд дарж gaikham.mn вебсайтаар зочлоорой.