Хамгийн эрэлттэй геодезийн хэмжилтийн багаж FJD Trion V1t

Хамгийн эрэлттэй геодезийн хэмжилтийн багаж FJD Trion V1t

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Уул уурхай, барилга, бүтээн байгуулалтын салбарын хурдацтай хөгжил нь байгаль, цаг уурын хүнд нөхцөлийг үр дүнтэй даван туулах геодезийн оновчтой, найдвартай шийдлийг сонгох шаардлагыг бий болгож байна.


Монгол орны газарзүйн алслагдмал байдал болон цаг агаарын эрс тэс уур амьсгалаас шалтгаалан геодезийн хэмжилтийн явцад багаж төхөөрөмж хөлдөх, сүлжээ тасалдах, батарейны цэнэг хурдан дуусах зэрэг техникийн хүндрэлүүд түгээмэл тулгардаг.  Иймээс барилга, дэд бүтцийн салбарт хүнд нөхцөлд тэсвэртэй тоног төхөөрөмжийн эрэлт нэмэгдэж, түүнийг даган төсөв санхүүжилтэд эзлэх инженерчлэл техникийн зардал ч өсөх хандлагатай байна. 

 

Техникийн эдгээр шаардлагыг хангахын зэрэгцээ төсвийн өртгийг оновчтой түвшинд барих нэгэн шийдэл бол FJD Trion V1t GNSS RTK ровер юм.

 

V1t ровер нь IMU болон PPP технологиор тоноглогдсон, RTK өндөр нарийвчлалтай тул тасралтгүй, тогтвортой ажиллагааг хангадгаараа давуу талтай. Тухайлбал : 

  • Цаг уурын эрс тэс нөхцөлд тэсвэртэй : -30°C-аас +60°C хэмд тогтвортой ажиллах тул манай орны өвлийн хүйтэн, зуны халуунд ашиглахад асуудалгүй
  • Сүлжээгүй, алслагдсан бүсэд ажиллах чадвартай : Хиймэл дагуулын 1408 суваг дэмждэг тул уулархаг болон хавцал ихтэй газарт ч дохиогоо алдалгүй байршлаа тодорхойлох боломжтой
  • IMU налуу хэмжигч технологи : 60° хүртэлх хазайлтад 2.5 сантиметрийн нарийвчлалтай хэмжилт хийнэ
  • Батарей : Зөөврийн станц горимд 10 цаг, ровер горимд 15 цаг тасралтгүй ажиллана
  • Эвдрэл гэмтэл бага : IP67 ус тоосны хамгаалалттай ба 1.5 метрийн өндрөөс уналтад тэсвэртэй
  • Зах зээл дээрх бусад роверуудтай харьцуулахад үнэ хямд

 

Геодезийн хэмжилтийн чанар нарийвчлалыг цаг уурын ямар ч нөхцөлд алдагдуулахгүй байх нь төслийн амжилтын суурь бөгөөд FJD Trion V1t ровер тэрхүү үүргийг найдвартай гүйцэтгэх, инженерүүдийн ажлыг хөнгөвчлөхөд зориулагдсан, дотоодын зах зээлд хамгийн тохиромжтой судалгааны багаж юм. 

 

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7510-4090 дугаарт болон Gaikham LLC фэйсбүүк чатаар холбогдоно уу. Гайхам компанид борлуулагдаж бусад төхөөрөмжүүдийн талаар мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.