
Орчин үеийн грейдерийн автомат тэгшилгээний систем нь операторын туршлага дээр тулгуурладаг уламжлалт аргыг аажмаар орлож, зам болон газар тэгшлэлтийн ажлын чанар, хурдыг мэдэгдэхүйц дээшлүүлж байна.
Зам барилга, уул уурхайн төслүүдэд грейдерийн ажиллагаа хамгийн өндөр нарийвчлал шаарддаг. Төслийн талбайд уламжлалт аргаар буюу гараар удирдан ажиллахад операторын нүдэн баримжаа, ядаргаанаас шалтгаалж дунджаар 5-10 сантиметрийн хазайлт байнга гардаг. Энэхүү өчүүхэн мэт алдаа нь практик дээр дахин засах, хугацаа алдах, цаашлаад үнэтэй асфальт, буталсан чулуу зэрэг материалын асар их хаягдлыг дагуулж, компанийн төсвөөс үргүй зардал гаргадаг асуудалтай.
Үүнээс гадна харанхуй, манантай, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед ажил зогсох эсвэл алдаа гарах эрсдэл улам нэмэгддэг. Тэгвэл эдгээр тулгамдсан асуудлыг цаг хугацаа, чанар, санхүүгийн бодит хэмнэлт болгон шийдэх FJD H36 PRO грейдерийн автомат тэгшилгээний системийг танилцуулж байна.
H36 Pro нь GPS/GNSS хиймэл дагуулын мэдээлэлд тулгуурлан орчны мэдээллийг 3D загварчлалаар боловсруулснаар грейдерийн ирний налуу болон өндрийг автоматаар тохируулдаг орчин үеийн технологи юм. Системийн давуу талууд :
Энэхүү систем нь ирний байрлалыг секунд тутамд хянаж, удирдах бөгөөд оператор ирний өндөрт санаа зовох шаардлагагүйгээр зөвхөн грейдерийн хөдөлгөөний чиглэл, урагшлах хурдыг удирдахад хангалттай. Ингэснээр операторын ачаалал эрс багасаж, анхаарал суларснаас үүдэх алдааг арилгах боломж бүрдэж байгаа юм.
Тус системийг Гайхам ХХК албан ёсны эрхтэйгээр борлуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар бид Өмнөговь аймгийн Даланзадгад, Төв аймгийн Заамар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумдад амжилттай суурилуулж, харилцагчдынхаа талбайн тэгшилгээний ажлыг илүү хялбар, нарийвчлалтай болоход нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.