Таны трактор шулуун явахгүй байна уу?

Таны трактор шулуун явахгүй байна уу?

ТүгээхShare共有する공유하기

Тариалалтын явцад трактор шулуун явахгүйгээс үүдэн үр бордоо давхар зарцуулагдах эсвэл боловсруулаагүй зурвас үлдээх зэрэг эдийн засгийн алдагдал хүлээх явдал түгээмэл байдаг.

Тухайлбал : 2025 оны байдлаар үр тариа өмнөх оны мөн үеэс 149.7 мянган тонн буюу 34.7 хувиар буурсан гэж ХХААХҮС-СТАТИСТИК 2025*III УЛИРАЛ-д дурьдсан. Энэ нь цаг агаар, байгалийн давагдашгүй хүчин зүйлс зэрэг олон шалтгаантай байж болох ч техник технологийн хоцрогдол, тариалалтын явцад гардаг сантиметрийн алдаанаас үүдэлтэй "далд" алдагдлууд ч мөн тодорхой жин дарж байгааг үгүйсгэх аргагүй юм.

Тиймээс тариаланчид үр ашиггүй зардлаа хянаж, сантиметр бүрийг нарийн тооцоолдог нарийвчлалын технологи руу шилжих нь ашгаа хамгаалах хамгийн бодит гарц болоод байна.

- Яг энэ хэрэгцээнд тулгуурлан, дэлхийн ХАА салбарт үр ашгаараа танигдсан FJD F200 тракторын автомат жолоодлогын систем-ийг бид монголын зах зээлд нэвтрүүлж эхэлсэн. Тус систем нь хиймэл дагуулын тусламжтай 2.5 см-ийн нарийвчлалтайгаар операторын оролцоогүй жолоодох ба ажиллах хүчний зардлыг 15%-20%-иар бууруулдаг нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар баталгаажсан. Өнөөдрийн байдлаар манай орны газар тариалангийн гол бүс нутгуудад амжилттай суурилагдаж, бодит үр дүнгээ өгч эхлээд байгаа юм. 

Системийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.